2011-04-18
Б.Сэр-Од Лондоны марафонд 9-р байранд орлоо

Нэр хүнд, шагналын сангаараа дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг Лондоны марафон гүйлтийн тэмцээнд манай тамирчин, хөнгөн атлетикийн ОУХМ Б.Сэр-Од  амжилттай оролцож 9-р байр эзэлсэн сэтгэл хөдлөм  мэдээг дуулгаж байгаадаа бид баяртай байна.

Б.Сэр-Од 40 км зайг 2 цаг 11 минут  35 секундэд   туулж барианд орсон бөгөөд ирэх жилийн олимпийн наадамд зодоглох болзлоо энэ амжилтаараа хангаж байгаа юм.

Нэг сая долларын шагналын сантай, дэлхийн топ таван марафон гүйлтийн тэмцээний нэг “Лондоны марафон” нь 1981 оноос зохион байгуулагдаж байгаа. Энэ жилийн тэмцээнд нийт 36 мянга орчим хүн оролцсон бөгөөд анх удаа Монгол улсыг төлөөлж Б.Сэр-Од  олимпийн хот Лондоны замаар гүйсэн юм.

Их Британийн “Морпит” багт харьяалагдаж бэлтгэлээ базааж байгаа тэрээр улсынхаа дээд  амжилтыг  ч энэ уралдаанд шинэчлэн тогтоож байна. Хамгийн сүүлд тэрээр өнгөрсөн намар Берлиний марафонд 2 цаг 12 мину  42 секундээр улсын рекордыг шинэчлэн тогтоогоод байсан юм. Хамгийн их тэсвэр  тэвчээр, хатуужил  шаарддаг спортуудын нэг марафон гүйлтээр  оролцсон тэмцээн бүртээ эх орныхоо нэрийг өндөрт өргөдөг ОУХМ Б.Сэр-Одод SN сайтын хамт олон халуун баяр хүргэж байна.
Бичсэн: Спортын цонх

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax